2018 оны 3-р сарын 29-ны өдөр МУИС-ийн Эрдэнэт сургуулийн Гадаад хэлний тэнхимийн оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион явагдлаа. Тус хуралд орос хэлний багш, хятад хэлний орчуулагч, нягтлан бодох бүртгэл, даатгалын эдийн засгийн чиглэлээр суралцаж буй I-IV түвшний нийт 17 оюутан өөрийн судалгааны ажлын дагуу илтгэл хэлэлцүүлснээс НББ-2-р ангийн оюутан Б.Мягмарсүрэн I байр, ОХБ-ийн 4-р ангийн оюутан О.Биндэръяа II байр, I түвшний оюутан Ж.Хатансайхан III байр, ДЭЗ-ийн 2-р ангийн оюутан Б.Мөнхтуул, ОХБ-ийн 4-р ангийн оюутан З.Бямбаа нар тус тус тусгай байрыг эзэллээ. Тус хуралд эдийн засаг санхүү,нягтлан бодох бүртгэлийн ангийн оюутнуудаас орос хэлийг хавсарга хөтөлбөрөөр сонгон суралцаж байгаа НББ, ДЭЗ-ийн ангийн оюутнууд орос монгол хэлний өвөрмөц хэллэг, утга зүйн чиглэлээр зэрэгцүүлсэн судалгаа хийсэн нь орос хэлийг ямар түвшинд суралцаж буйг харуулсан хэрэг боллоо. Өөрийн үндсэн мэргэжлээс гадна хавсарга хөтөлбөрөөр оюутнууд үнэхээр амжилттай суралцаж буйгийн жишээ юм. Түүнчлэн хятад хэл огт судалж байгаагүй оюутнууд хятад монгол хэлний зэрэгцүүлсэн судалгаа, хятад орон судлалын чиглэлээр илтгэл тавьсан нь ихээхэн өвөрмөц байлаа. Дүрст бичигт хятад хэлний ханзыг ханзны түлхүүр үсгийн тусламжтайгаар хялбар ойлгож хятад хэлийг түргэн хугацаанд эзэмшиж болно гэдгийг эдгээр оюутнууд батлан харуулж чадлаа.