Их дээд сургуулиудын "Expo 2018" үзэсгэлэн яармаг зохион байгуулагдлаа

Өнөөдөр Уурхайчин соёлын ордны 2 давхарт Их дээд сургуулиудын "Expo 2018" үзэсгэлэн яармаг зохион байгуулагдлаа. Уг яармагт БСШУСЯ-ны сайд Цогзолмаа оролцсоноос гадна төрийн өмчийн 6 их дээд сургуулиуд тэдгээрийн орон нутаг дахь харъяа сургуулиуд оролцож үйл ажиллагаа, хөтөлбөрөө сурталчилав. Энэхүү арга хэмжээнд манай сургууль МУИС-тай хамтран оролцож, танилцуулга сурталчилгаа хийж, олон нийтэд бэлтгэж буй мэргэжлийн хөтөлбөрөө сурталчилан танилцуулав. Их дээд сургуулиудын танилцуулгаас гадна 2018-ны ЭЕШ-ын бүртгэл, бүртгэлтэй холбоотой засварууд болон боловсролын үнэлгээний төвийн мэдээлэл сурталчилгаанууд хийгдлээ.

Мөн Орхон аймагт Байгалийн ухааны олимпиад ЭЕШ-ын зарчмаар амжилттай боллоо.