Гадаад хэлний тэнхим Орхон аймгийн хэмжээнд сайн үйлсийн аян өрнүүллээ

2018 оны 03-р сарын 08-наас 2018 оны 04-р сарын 08-ны хооронд МУИС-ийн ГХТ-ээс “САЙН ҮЙЛСИЙН САРЫН АЯН”-ыг сургууль болон Орхон аймгийн хэмжээнд өрнүүллээ. Тус аяны хүрээнд ОХБ-4 анги, ХХО-4, Хэл-I ангийн оюутнууд өөрийн ангиудын нэрэмжит сайн дурын аяны үйл ажиллагааг зохион явуулсан. Үүнд:

  1. 2018 оны 03-р сарын 08-нд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Эрдэнэт хотын хүнсний зах болон дэлгүүрүүдийн гадна гадаа задгай талбайд худалдаа, үйлчилгээ эрхэлж буй эмэгтэйчүүдэд өөрсдийн хийсэн цай, боорцгоор дайлж сэтгэлийн дэм үзүүлэв. 3 цаг үргэлжилсэн тус аяны үйл ажилгааны хүрээнд 2 эрэгтэй, 33 эмэгтэй,нийт 35 хүнд сэтгэлийн дэм өгч баярлуулсан.
  2. 2018 оны 03-р сарын 22-нд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн засаг дарга Н.Мөнгөнөөс өрхийн судалгаа авч тус багийн амьжиргааны түвшин доогуур, зорилтот бүлгийн айл болох Баруун дэнжийн 10б-1 тоотод оршин суугч, өндөр настан Доржсүрэн овогтой Баатарыг сайн үйлсийн аянд хамруулахаар сонгов. Уг аяны хүрээнд 3 сарын 31-нд Б.Жавзмаа даргатай ХХО-4а оюутнууд өндөр настан Д.Баатарынд очиж яриа өрнүүлэн сэтгэлийн дэм болгон 5 кг боорцог, 5 кг будаа, 5 кг гоймон, 3 шуудай түлээ, 1 шуудай нүүрсээр туслалцаа үзүүлэв. Мөн түлээгүйн улмаас олон хоног гал түлэлгүй жавар хургасан гэрт нь гал түлж дулаацуулан, хашаан доторх хогийг цэвэрлэн, нарийн шургаагуудыг хөрөөдөж хагалан хурааж өгсөн.
  3. 2018 оны 04-р сарын 04-нд Ж.Тэмүүжин даргатай Хэл – I түвшний ангийн оюутнууд уг аяны хүрээд “Тусч хүмүүнлэг боловсон иргэд” уриан дор тав тухтай суралцах орчныг бүрдүүлж өгч буй СХҮА-ны ажилчдын нэг өдрийн ажилд нь туслах, “Үдийн цай”буюу халуун аарц, цай, боов зэргээр үйлчлэх, лекцийн 305, 306 ангиудад их цэвэрлэгээг хийх зэрэг ажлуудыг зохион байгууллаа
Гадаад хэлний тэнхим