2018 оны 04 сарын 11-нд МУИС-ийн Эрдэнэт сургуулийн бизнесийн удирдлагын салбарын ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ амжилттай болж өндөрлөлөө. СЭЗ, НББ, БУ тэнхимийн нийт 9 илтгэл оролцож өөрсдийн судалгааны ажлаа хэлэлцүүлснээс “Өрхийн санхүүгийн сайн сайхан байдлын индексийг үнэлэх нь” сэдвээр санхүү, банк-4 ангийн оюутан Б.Өсөхбаяр 1-р байр, “Арилжааны банкны зээлийн эрсдлийн үнэлгээ” сэдвээр хамтарсан илтгэл бичсэн санхүү, банк-4 ангийн оюутан Н.Энхжавхлан, Д.Ган-Эрдэнэ 2-р байр, “Даатгалын компаниудын өрсөлдөх чадварыг үнэлэх” сэдвээр даатгал-4 ангийн оюутан С.Номин 3-р байр, “Ашигт ажиллагаа түүнд нөлөөлөх хүчин зүйлийн шинжилгээ” сэдвээр НББ-4 ангийн оюутан М.Содгэрэл нар тусгай байр тус тус эзэлж өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйлээр шагнагдсан байна. Энэхүү хурлаас шалгаран эхний 3 байр эзэлсэн илтгэлүүд 04 сарын 26-нд МУИС-ийн Эрдэнэт сургуульд зохион байгуулагдах МУИС-ийн бизнесийн сургууль, Эрдэнэт, Завхан сургуулийн хамтарсан оюутны ЭШБХ, ОХУ-ын Кемерово улсын их сургуулиас зохион байгуулагдах оюутны эрдэм шинжилгээний симпозиумд илтгэлээ хэлэлцүүлэхээр боллоо. Нийт оюутнууддаа эрдэм судлалын өндөр амжилтыг хүсье.