сургуулийн сүлд дуу

Үг. М.Толя                                                                            Ая. Төгсжаргал

 

                         НОМЫН ӨРГӨӨ СУРГУУЛЬ МИНЬ

Бичгийн ширээнд андын журам барилдсан

Бишрэн хүндлэх ачит багшаа дээдэлсэн

Бие сэтгэлээ засахын ухаанд сургасан

Биелэх гэгээн харгуй миний сургуулиа

Холын итгэлийг оройд дээдэлж залсан

Оршоох эрдмийг оюунд минь шингээсэн

Орон гэрээ засахын ухаанд сургасан

Оломгүй их далай миний сургуулиа

       Нандин эрдэмийн  өвийг надад чамд хүртээсэн

Насан туршийн дурсамж номын өргөө сургууль минь

Урам хайрлаж ухаан бодлыг цэлмээсэн

Урагш тэмүүлэх хүсэл зоригийг бадраасан

Улс орноо засахын ухаанд сургасан

Уйгагүй их зүтгэл миний сургуулиа

Нандин эрдэмийн  өвийг надад чамд хүртээсэн

Насан туршийн дурсамж номын өргөө сургууль минь