төгсөгч

Төгсөгч, дэмжигчдийн холбоо

Төгсөгчдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, сургуулийн хөгжилд оруулах, төгсөгчдийн хувь нэмрийг нэмэгдүүлэх, харилцан мэдээлэл солилцох, төгсөгчид, хамт олныг холбох, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд нь туслах, давтан сургалтанд хамруулах зорилгоор МУИС-ийн Эрдэнэт сургуулийн төгсөгчдийн холбоог байгуулах, төгсөгчдийн холбооны үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилго тавих ажиллаж байна.

МУИС-ийн Эрдэнэт сургууль төгсөгчдийн холбоог байгуулж, 2007 онд “Анхдагчдын холбоо”-г байгуулсан бөгөөд төгсөгчид тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх, олимпиад ивээн тэтгэх, суралцагчдыг сургалтанд хамруулах зэргээр хамтран ажиллаж байна. Төгсөгчдийн холбооны ажлыг шинэ шатанд гаргах зорилт тавин ажилласны дагуу төгсөгчдийн холбооны хурлыг зохион байгуулж тэргүүнээр 2004 оны төгсөгч Ө.Алтансувд сонгогдон 13 тэргүүлэгч гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн түүнчлэн “Анхдагчдын холбоо” үйл ажиллагаагаа сурталчлан,“Оюунлаг оюутны тэтгэлэг” хөтөлбөрийг санаачлан, жил бүр 2 оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлтийг тогтмол үзүүлэн ажиллаж байна.