СУРГУУЛИЙН ЭРХЭМ ЗОРИЛГО
Нийгэм, хүмүүнлэгийн салбарт мэдлэг бүтээж түгээн дэлгэрүүлдэг, олон улсын жишигт нийцэхүйц эрдэм шинжилгээ, судалгааны тэргүүлэх төв байж, нийгэмд ашиг тусаа өгсөн их сургууль байна.
СУРГУУЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Анх 1992 онд УБИС-ийн харъяа ГХДС нэртэй байгуулагдсан бөгөөд 1996 оноос МУИС-ийн Орхон аймаг дахь салбар сургууль болж, улмаар 2010 оноос МУИС-ийн бүрэлдэхүүний сургууль буюу Орхон сургууль, 2017 оноос МУИС-ийн Эрдэнэт сургууль болсон.
СУРГУУЛИЙН УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
Тус сургууль нь 2002, 2008 онуудад дээд боловсролын магадлан итгэмжлэлд хамрагдсан бөгөөд Орхон аймгийн хэмжээнд анхны магадлан итгэмжлэгдсэн дээд сургууль юм. 1996 онд анхны төгсөлтөө хийснээс хойш эдүгээ 24 удаагийн төгсөлтөөр гадаад хэл, эдийн засгийн чиглэлээр 4000 гаруй мэргэжилтэн бэлтгээд байна.
Манай сургуулийг гадаадын, тухайлбал ОХУ, Казакстан, Турк, Солонгос улсын олон арван оюутан амжилттай сурч төгсөн төрөлх эх нутагтаа мэргэжлээрээ ажиллаж байна.
Сургууль 1362.7 м2 ашигтай талбай бүхий 1330 суудалтай хичээлийн байртайгаас гадна оюутны дотуур байр, орчин үеийн программ нэвтэрсэн номын сан, өндөр хурдны интернетэд холбогдсон мэдээлэл технологийн төв, лингафон кабинет, 864 м2 талбай бүхий биеийн тамирын зал, чийрэгжүүлэх танхим, цайны газар, 1.96 га эдлэн газар бүхий аялал жуулчлалын баазтай.
Мэргэжлийн 4 тэнхимд 30 гаруй багш ажиллаж, боловсрол судлал, гадаад хэл судлал, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалаврын өдөр, орой, эчнээ, магистрын хөтөлбөрөөр сургалтын үйл ажиллагаа явуулдаг.
БАКАЛАВРЫН СУРГАЛТ
- Олон улсын харилцаа(2+2 хамтарсан)
- Ойн аж ахуй(2+2 хамтарсан)
- Хүрээлэн буй орчин судлал(2+2 хамтарсан)
- Багш, гадаад хэлний боловсрол (англи, орос)
- Багш, монгол хэл, уран зохиолын боловсрол
- Гадаад хэлний орчуулга (англи, хятад, япон)
- Банк
- Даатгал
- Маркетинг
- Менежмент
- Нягтлан бодох бүртгэл
- Санхүү
МАГИСТРЫН СУРГАЛТ
- Нягтлан бодох бүртгэл
- Санхүү
- Банк
- Даатгал
- Бизнесийн менежмент
- Хүний нөөцийн менежмент
- Боловсрол судлал
- Гадаад хэлний боловсрол
СУРГУУЛИЙН ДАВУУ ТАЛ
- Хангайн бүс буюу орон нутагт суралцаж хямд өртгөөр МУИС-ийн диплом гардан авах боломж
- Олон улс болон үндэсний хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр суралцах боломж
- Гадаад хэлний өндөр мэдлэгтэй эдийн засгийн чиглэлээр мэргэжилтэн болж бэлтгэгдэх боломж
- Хос болон хавсарга хөтөлбөрөөр суралцан давхар мэргэжил эзэмших боломж
- Сонирхсон гадаад хэлийг сонгон суралцах боломж
- Экологийн цэвэр хотод суралцах боломж
ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА
- ОХУ-ын Буриадын улсын их сургууль
- ОХУ-ын Байгалийн чанадын улсын их сургууль
- Турк улсын Gediz их сургууль
- БНСУ-ын Уйдук их сургууль
- АНУ-ын Энх тайвны корпус
- Оросын шинжлэх ухаан соёлын төв
- Турк улсын “Ядигар” сан, “TIKA” сан
- Япон улсын JICA сайн дурын байгууллага
- БНХАУ-ын Hanban сайн дурын байгууллага
- МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд болон дотоодын их, дээд сургуулиуд
ХАЯГ:
МОНГОЛ УЛС, ОРХОН АЙМАГ, ДЭНЖ БАГ, ОЮУТНЫ ГУДАМЖ-4
Утас: (976)-70353621
(976)-70352851
Факс: (976)-70353621
Вэб хуудас: http:\\erdenet.num.edu.mn
Е-мэйл: erdenet@num.edu.mn