Эрдэм шинжилгээ инновацийн алба

МУИС-ийн Эрдэнэт сургуулийн Эрдэм шинжилгээ, Инноваци, Хамтын ажиллагааны алба нь 2017-2018 оны хичээлийн жилд 4 албаны ажилтны бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхэлсэн билээ. МУИС-ийн Эрдэнэт сургуулийг тогтвортой хөгжлийн үзэл баримтлал бүхий, академик мэдлэгийг нийгэм-эдийн засгийн эргэлтэд оруулдаг, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулдаг судалгааны их сургууль болгон өөрчлөхийн тулд судалгаа, шинжилгээний бодлогоо зах зээлийн суурь зарчимд нийцүүлэн өөрчилж, өрсөлдөөнд суурилсан, эдийн засгийн хувьд үр ашигтай тогтолцоог нэвтрүүлнэ.

Дээд боловсрол, эрдэм шинжилгээний үйл ажиллагааг дэмждэг олон улсын болон дотоодын хөтөлбөрүүдтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх, өргөтгөх зорилгын хүрээнд гадаад болон дотоод түншүүдтэй МУИС-ийн Эрдэнэт сургуулийн харилцан ашигтай хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлж сурталчилна. 

 

 

Дарга Эдийн засгийн ухааны доктор (Ph.D) Т.Элдэв-Очир

Ажлын туршлага:

1998-2000 онд Завхан аймаг дахь МУИС-ийн ЭЗСС-д багш,

2000-2001 онд Сэлэнгэ менежментийн дээд сургуульд тэнхимийн эрхлэгч ,

2009-2011 онд Монгол бизнес дээд сургуульд гүйцэтгэх захирал,

2001 оноос МУИС-ийн Багш, Санхүү Эдийн Засгийн Тэнхмийн эрхлэгч, ЭШИХААлбаны дарга

Сонгуульт ажил:

  • Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн (ERI)-ийн зочин судлаач

2016 оны 4-р сард Монгол Банкнаас зарласан Санхүү Эдийн Засгийн чиглэлээрх шилдэг илтгэл шалгаруулах улсын уралдаанд багш, судлаачдын ангилалд “Банкны салбарын үр ашгийн шинжилгээ” сэдэвт илтгэлээр дэд байр, 2016 оны 10-р сард Голомт банкны нэрэмжит “Зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги” сэдэвт шилдэг судалгааны ажил шалгаруулах улсын уралдаанд дэд байр тус тус эзэлсэн болно.

Т.Элдэв-Очир нь салбарын үр ашгийн чиглэлээр судалгааны ажил хийдэг бөгөөд Сангийн яам, тогтвортой амьжиргаа-3 төслийн хүрээнд 2016-2017 онуудад судалгааны баг ахалж 3 удаа захиалгат судалгаа хийсэн байна.


 

Судалгаа, сурталчилгаа, Эрдэм шинжилгээ хариуцсан ажилтан Боловсрол судлалын доктор (Ph.D) Л.Золжаргал

Ажлын туршлага:

2002-2017 онд МУИС-ийн Эрдэнэт сургуульд япон хэлний багш,

2017 оноос МУИС-ийн Эрдэнэт сургуулийн сургалт судалгаа, эрдэм шинжилгээ хариуцсан ажилтан

Сонгуульт ажил:

  • МУИС-ийн Эрдэнэт сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүн
  • Эрдэнэт Шинжлэх Ухаан Технологийн Паркын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн
  • WSTEM олон улсын байгууллагын гишүүн

 

Ахлах номын санч П.Пагмадулам. Магистр.

Ажлын туршлага:

1994-1997 онд Эрдэнэт хотын 10 жилийн 2-р сургуульд Номын санч

1997-2008 онд Эрдэнэт хотын 10 жилийн 7-р сургуульд Номын санч

2008 оноос МУИС-ийн Эрдэнэт сургуульд Номын санч, Номын сангийн эрхлэгч, Ахлах номын санч.

 


 

Номын санч Ч. Мөнхсайхан.

Ажлын туршлага:

1990-1996, 2007-2010 ондуудад  Булган аймгийн Тэшиг суманд Номын санч

2011 оноос МУИС-ийн Эрдэнэт сургуульд Номын санчаар ажиллаж байна.