Тэнхимийн эрхэм зорилго
Хүмүүнлэгийн ухааны чиглэлээр улс орны болон олон улсын нийтлэг чиг хандлагад нийцсэн, шаталсан сургалт, эрдэм шинжилгээний ажил явуулж улс орны хөгжилд хувь нэмэр оруулах, хангайн бүсийн судалгааны төв байхад оршино.
Товч түүх:
Хүмүүнлэгийн Ухааны тэнхим нь 2019-2020 оны хичээлийн жилд нийт 13 багш, 1 тэнхимийн туслах ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Багшлах бүрэлдэхүүний 2,3% нь доктор зэрэгтэй багш. Мөн МУИС-ийн Эрдэнэт сургуулийн Орчуулгын товчоо болон Оройн курсэд ажилладаг.
Өнөөгийн байдал:
Хүмүүнлэгийн тэнхим нь нийт 86 бакалавр, магистрын оюутан суралцаж байна. Англи хэлний багш, Монгол хэл уран зохиолын багш, Хятад хэлний орчуулагч мэргэжлээр бакалавр, Боловсрол судлалын магистрын сургалт явуулж байна. Тус тэнхимд суралцагчидын англи хэлний ярих чадварыг дээшлүүлэх зорилгоор Ярианы клуб ажиллуулахаас гадна 21-р зууны багш клуб, Сэтгэлийн илч клуб, Хятад хэлний Үржих хүрд-үгийн сан клуб, Орос хэлний ярианы клуб, English speaking club, Movie-fun English club, Creative writing club, Монгол хэлний мэргэжлийн чиглэлий Үгсийн шигтгээ зэрэг клубуудыг ажиллуулахаас гадна англи хэлний улсын олимпиад, олон улсын HIPO олимпиадыг уламжлал болгон зохион байгуулж байна.
Багшлах бүрэлдэхүүн:
Б.Даваасүрэн-Уран зохиолын багш /1984 онд ЗХУ-ын Краснодар хотын Кубаний уран зохиолын их сургуулийг Орос хэл, уран зохиолын багш-судлаач мэргэжлээр төгссөн, тус сургуульд 35 дахь жилдээ ажиллаж байна/
Н.Амаржаргал-Англи хэлний багш /1988 онд Орос хэлний багшийн дээд сургуулийг Орос-Англи хэлний багш мэргэжлээр төгссөн, тус сургуульд 27 дах жилдээ ажиллаж байна/
О.Нандин-Эрдэнэ- Англи хэлний багш /2003 онд МУИС-ийн ОАСС-ийг Англи хэлний багш мэргэжлээр төгссөн, тус сургуульд ажиллаж байна/
Ц.Орхон-Англи хэлний багш /2002 онд МУИС-ийн ОАСС-ийг Англи хэлний багш мэргэжлээр төгссөн, тус сургуульд 18 дахь жилдээ ажиллаж байна/
Г.Цэрэндолгор-Англи хэлний багш /2004 онд МУИС-ОАСС-ийг Англи хэлний багш мэргэжлээр төгссөн, тус сургуульд 16 дахь жилдээ ажиллаж байна/
Д.Өлзийлхагва-Монгол хэл уран зохиолын багш /2002 онд МУБИС Архангайн Багшийн сургуулийг Монгол хэл уран зохиолын багш мэргэжлээр төгссөн, тус сургуульд 13 дахь жилдээ ажиллаж байна/
Ш.Солонго-Англи хэлний багш /2007 онд МУИС-ийн Эрдэнэт сургуулийг Англи хэлний багш мэргэжлээр төгссөн, тус сургуульд 12 дахь жилдээ ажиллаж байна/
Б.Уламбаяр-Сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх зүйн багш /2002 онд МУИС-ийн Нийгмийн Ухааны факультетийн СССХУ-ны салбарыг сэтгэл судлаач, сэтгэл судлалын багш мэргэжлээр төгссөн, тус сургуульд 12 дахь жилдээ ажиллаж байна/
Ц.Нямхүү-Орос хэлний багш /2002 онд МУИС-ийн ОАСС-ийг Орос хэлний багш мэргэжлээр төгссөн, тус сургуульд 18 дахь жилдээ ажиллаж байна/
Н.Болормаа-Хятад хэлний багш /1997 онд МУИС-ийн ОУХДС-ийг хятад судлаач мэргэжлээр төгссөн, тус сургуульд 16 дахь жилдээ ажиллаж байна/
Б.Мөнгөнгэрэл-Хятад хэлний багш /2008 онд МУИС-ийн ОАСС-ийг Хятад хэлний орчуулагч мэргэжлээр төгссөн, тус сургуульд 9 дэх жилдээ ажиллаж байна
М.Даниел-Англи хэлний багш /АНУ-ын Энхтайваны корпусын сайн дурын ажилтан/
Н.Дэлгэрмөрөн-Тэнхимийн туслах /2012 онд МУИС-ийн Орхон сургуулийг Санхүү эдийн засагч мэргэжлээр төгссөн, тус сургуульд 7 дахь жилдээ ажиллаж байна/
Сургалт явуулж буй хөтөлбөр:
Хүмүүнлэгийн Ухааны тэнхим нь 2019-2020 оны хичээлийн жилд дараах хөтөлбөрөөр үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд:
Бакалаврын өдрийн хөтөлбөр
- Англи хэлний багш
- Монгол хэл уран зохиолын багш
- Хятад хэлний орчуулагч
Магистр
- Боловсрол судлал
Холбоо барих: 99351069, 99363845