Тус алба нь Монгол Улсын Их Сургуулийн Эрдэнэт Сургуулийн стратеги төлөвлөгөөний урт болон дунд хугацааны бодлого, зорилго зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх санхүүгийн эх үүсвэрүүдийг бүрдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг зөв хуваарилах, багш ажилтны ажиллах, сургалт судалгаа явагдах, оюутан суралцах таатай орчныг бүрдүүлэх, сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлөөр хангаж ажиллах чиг үүрэг бүхий бүтцийн нэгж юм.
СХҮА-ны зорилго нь Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Улсын секторын Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Стандарт, Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай болон бусад эрх зүйн актуудад нийцүүлж аж ахуй санхүүгийн хэрэглүүрийг төвлөрүүлэн хуваарилах, ханган нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэхэд оршино.
Тус алба нь Санхүү хангамжийн хэсэгт ахлах нягтлан бодогч-1, нягтлан бодогч-2, хангамж хариуцсан ажилтан-1, нярав-1 нийт 5 ажилтан албан хаагч, Үйлчилгээний хэсэгт зал зохион байгуулагч-1, сүлжээний ажилтан-1, жижүүр-4, ОДБ-ны жижүүр-4, хувцас харагч-2, цахилгаанчин-1, слесарь-1, үйлчлэгч-8, цайны газрын ажилтан-3 нийт 25 ажилтан, бүгд 30 хүний бие бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.
Байгууллагын хэмжээний бүх объектын бүрэн хэвийн ажиллагаа, аюулгүй байдал, гадна тохижилт, ашиглалт, дотоод орчны эрүүл ахуй, ажиллагсдын таатай ажиллах, суралцагсдын суралцах нөхцлийг анхаарч ажиллахын зэрэгцээ СХҮА-ны харъяанд Спорт зал, Оюутны дотуур байр, Цайны газар зэрэг нэгжүүд нь багш ажилтан суралцагсдад үйлчилдэг.