Тэнхимийн эрхэм зорилго: Санхүү эдийн засгийн чиглэлээр олон улсын түвшинд өрсөлдөж чадахуйц өндөр мэдлэг чадвартай мэргэжилтэн бэлдгэн гаргаж, улс орон нийгэм, эдийн засгийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулах явдал юм.
Тэнхимийн товч түүх
МУИС-ийн Орхон аймаг дахь салбар сургууль нь /хуучин нэрээр/ БСШУЯ-ны 2004 оны 5 сарын 13-ний өдрийн 162 тоот тушаалын дагуу “Санхүү эдийн засаг” мэргэжлээр 125 гаруй оюутанг нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн харьяанд элсүүлэн авч захирлын 2006 оны 6 сарын 22-ны 42 тоот тушаалаар Санхүү эдийн засгийн тэнхим байгуулагдаж “Санхүү эдийн засаг”, “Татварын эдийн засаг”, “Даатгалын эдийн засаг”, “Банкны эдийн засаг” хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлдэж эхэлсэн.
ХӨТӨЛБӨРҮҮД
Манай тэнхим нь бакалавр болон магистрын дараах хөтөлбөрүүдээр мэргэжилтэн бэлдэж байна.
Санхүү хөтөлбөр
Хөтөлбөрийн зорилго: “Төрийн болон бизнесийн хүрээний аль ч аж ахуйн нэгжийн санхүүгийн үйл ажиллагааг шинжлэх, төлөвлөх, зохион байгуулах, удирдах, хэрэгжүүлэх, хяналт тавих төдийгүй санхүүгийн мэдээллийг боловсруулж, холбогдох судалгаа, шинжилгээг хийх чадвар бүхий мэргэжлийн мэдлэг, ур чадвар эзэмшсэн олон улсад өрсөлдөхүйц санхүүгийн мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэх”
Ажлын байрууд
№ |
Төгсөөд ажиллах салбар |
Ажлын байр |
1 |
Сангийн яам, түүний харъяа хэрэгжүүлэгч агентлагуудад (Татварын Ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар), агентлагууд болон бусад яамдын Санхүү хөрөнгө оруулалтын газар, хэлтсүүдэд |
Сангийн яам түүний газар хэлтсүүдэд: мэргэжилтэн, эдийн засагч, шинжээч Бусад яамд, агентлагуудад: Санхүүч, эдийн засагч, Татвар болон гаалийн байгууллагад татвар/ гаалийн улсын байцаагч, хяналтын улсын байцаагч |
2 |
Аймаг, нийслэл, сум дүүргийн Санхүү-эдийн засаг төрийн сангийн газар, хэлтэст |
Төсвийн мэргэжилтэн, орлогын мэргэжилтэн, эдийн засагч, төлөвлөгч |
3 |
Бүх төсөвт байгуулага, Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт |
Санхүүгийн мэргэжилтэн, хөрөнгө оруулалт- худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, эдийн засагч, |
4 |
Үндэсний аудитын төв болон орон нутгийн байгууллагууд |
Хянан шалгагч, аудитор |
5 |
Хувийн хэвшилд |
· Санхүүгийн менежер, хөрөнгө оруулалтын менежер · Эдийн засагч, эрсдэлийн шинжээч, санхүүгийн шинжээч · Бүртгэл санхүүгийн ажилтан, даатгалын зуучлагч · Хянан шалгагч, улсын байцаагч, судлаач · Үнэт цаасны компанид хөрөнгө зохицуулалтын менежер, хөрөнгийн шинжээч, брокер, дилер · Хөрөнгө оруулалтын банкинд дилер, хөрөнгө зохицуулалтын менежер
|
Банк хөтөлбөр
Хөтөлбөрийн зорилго: “Банкны мэргэжлээр хөдөлмөрийн зах зээл дэх бодит эрэлтэд нийцсэн чадварлаг боловсон хүчин болон салбарын тэгрүүлэх судлаач, эрдэм шинжилгээний ажилтан бэлдэхэд оршино”
Ажлын байр, давуу тал
- Банкны салбарын боловсон хүчний эрэлт хэрэгцээ өндөр учир ажлын байраар бүрэн хангагдах боломжтой;
- Макро түвшинд санхүү, мөнгөний бодлого хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, чадвар эзэмших;
- Банкны хөрөнгийг удирдах, банкны эрсдэл, хөрвөх чадварыг удирдах, зах зээлийн судалгаа хийх, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох зэрэг банкны байгууллагын бүх түвшинд ажиллах онолын мэдлэг, практик ур чадвар, дадал эзэмших;
- Теллер, ахлах теллер
- Дотоод аудитын газарт аудитор, ахлах аудитор
- Хяналт шалгалтын газарт хянан шалгагч, ахлах менежер
- Зах зээлийн эрсдэлийн шинжээч, үйл ажиллагааны эрсдэлийн шинжээч, санхүүгийн шинжээч, судлаач
- Хөрөнгө зохицуулалтын менежер, хөрөнгийн шинжээч, дилер, эдийн засагч
- Зээлийн эдийн засагч, зээлийн эрсдэлийн шинжээч, барьцаа хөрөнгийн үнэлгээний менежер
- Хөрөнгө оруулалтын банкинд дилер, хөрөнгө зохицуулалтын менежер
Даатгал хөтөлбөр
Хөтөлбөрийн зорилго: “Санхүүгийн болон даатгалын шинжлэх ухааны онол, арга зүйг судалж, эзэмшсэний үндсэн дээр банк, санхүү, бизнесийн байгууллагуудын эрсдэлийг үнэлэх, удирдах, даатгалын мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг компаниудын үйл ажиллагааг зохион байгуулах, удирдах мэдлэг, чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэхэд оршино”
Ажлын байр, давуу тал
- Нийгмийн даатгалын улсын байцаагч
- Даатгалын менежер
- Даатгалын актуарч, санхүүгийн шинжээч
- Эрсдэлийн менежр
- Даатгалын хохирол үнэлэгч
- даатгалын төлөөлөгч
- Нөхөн төлбөрийн мэргэжилтэн
- Шуурхай албаны мэргэжилтэн
- Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын мэргэжилтэн
- Даатгалын мэргэжилтэн
Багшлах бүрэлдэхүүн
Т.Ууганбаяр-Санхүүгийн багш /2006 онд МУИС-ийн ЭЗС-ийг Санхүүч мэргэжлээр төгссөн, тус сургуульд 13 дахь жилдээ ажиллаж байна/
Д.Оюу-Эрдэнэ-Санхүүгийн багш /2003 онд МУИС-ийн ЭЗС-ийг Санхүүч мэргэжлээр төгссөн, тус сургуульд 16 дахь жилдээ ажиллаж байна/
Д.Ундармаа-Санхүүгийн багш /2006 онд МУИС-ийн ЭЗС-ийг Санхүүч мэргэжлээр төгссөн, тус сургуульд 13 дахь жилдээ ажиллаж байна/
Л.Буяндулам-Санхүүгийн багш /2006 онд /2006 онд МУИС-ийн ЭЗС-ийг Татварын эдийн засагч мэргэжлээр төгссөн, тус сургуульд 13 дахь жилдээ ажиллаж байна/
Д.Баяржаргал-Эдийн засгийн онолын багш /2005 онд МУИС-ийн Орхон сургуулийг Нягтлан бодогч мэргэжлээр төгссөн, тус сургуульд 14 дахь жилдээ ажиллаж байна/
Х.Адъяацогт-Эдийн засгийн онолын багш /2002 онд ХААИС-ийн ЭЗБС-ийг эдийн засагч, математикч мэргэжлээр төгссөн, тус сургуульд 10 дахь жилдээ ажиллаж байна/
Н.Дэлгэрмөрөн-Тэнхимийн туслах /2012 онд МУИС-ийн Орхон сургуулийг Санхүү эдийн засагч мэргэжлээр төгссөн, тус сургуульд 7 дахь жилдээ ажиллаж байна/