Мэндчилгээ

МУИС-ийн Эрдэнэт сургууль нь нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны чиглэлээр хангайн бүс нутагт дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх үйлсэд томоохон хувь нэмэр оруулж байна.

1992 онд өрхөө татан, нээлтэй хийснээс хойш олон зуун мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэн гаргаж, бүс нутгийн нийгэм, эдийн засгийн салбарт жинтэй хувь нэмэр оруулсаар байна. Бид 25 жилийн хугацаанд бэлтгэн гаргасан мэргэжилтэн, багш, ажилтан, тэдний эх орондоо оруулсан хувь нэмрээр бахархаж байдаг.

Манай хамт олон улс орныхоо эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцсэн мэргэжилтэн бэлтгэхийн тулд боловсон хүчнийг чадваржуулах, сургалтын чанарыг сайжруулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үр дүнтэй ажиллаж байна.

МУИС-ийн Эрдэнэт сургуулийн багш нарын мэргэжил дээшлүүлэх, хамтран ажиллах гэрээ байгуулах чиглэлээр Орос, Япон, Хятад, Энэтхэг, Солонгос зэрэг орны их дээд сургуулиудтай хамтын ажиллагааг өргөжүүлж байна.

Бид бүхний хамтын чармайлт, хичээл зүтгэлийн дүнд олсон амжилт, эх орон ард түмнийхээ өмнө хийсэн бүтээсэн зүйлдээ бид баяртай байна.

МУИС-ийн Эрдэнэт сургуулийн захирал
доктор, Профессор Т.Энх-Амгалан