Номын сан мэдээллийн төв

МУИС-ийн Эрдэнэт сургуулийн Номын сан-Мэдээллийн төвийн товч түүх, танилцуулга

Номын сан-Мэдээллийн төв нь анх 1992 онд Англи хэлний тэнхимийн дэргэд 200 гаруй номын фондтой байгуулагдсан.

1995 оноос мэргэжлийн номын санчтай болж, номын сангийн үйлчилгээний хүрээгээ тэлэн 40-50 оюутанд үйлчлэх уншлагын танхимтай болсон байна.

Одоо номын сан уншлагын 3 танхим,  монгол, гадаад фондоос бүрдсэн нийт 259 м2 талбай бүхий 130 суудалтай уншлагын танхимтай, Монгол улсын дээд боловсролын байгууллагын номын санд тавигдах нийтлэг шаардлагыг хангах, сургуулийн эрхэм зорилго, зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа явуулах уншигчдын таатай орчин бүрдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.

МУИС-ийн Эрдэнэт сургуулийн  Номын сан-Мэдээллийн төвийн  эрхэм зорилго:

Тус сургуулийн оюутан, багш, эрдэм шинжилгээний ажилтан нарт  мэдээллийг эрх тэгш, нээлттэй хүргэх, номын сангийн чанартай үйлчилгээ үзүүлэх, оюутны бие даан суралцах нөхцлийг хангах, сургалт судалгааны дэвшилтэт, бүтээлч орчинг бүрдүүлэхэд оршино.

Оюутны амжилттай суралцах чухал нөхцлийн нэг болсон номын сангийн үйл ажиллагааг өргөтгөх, материаллаг баазыг бэхжүүлэх асуудал нь сургуулийн захиргааны анхаарлын төвд байсаар ирсэн.

Номын сангийн фондонд  3250  нэр төрлийн 17300 гаруй  ном сурах бичиг байгаа бөгөөд сургуулийн бүтэц онцлогоос хамааран англи, орос, герман, япон, солонгос, хятад хэлний болон эдийн засаг, түүх, уран зохиолын номоор  фондыг жилд дунджаар 600-800 шинэ номоор баяжуулан ажиллаж байна.

Мөн мэргэжлийн дагуу эдийн засаг, гадаад хэлний чиглэлийн 20 гаруй нэр төрлийн тогтмол хэвлэл, сэтгүүл  захиалан уншлаганд гарган үйлчилж байна.

60 суудал бүхий  Уншлагын 2 заалтай.
 
Эрдэм шинжилгээ тогтмол хэвлэлийн фонд        
2001-2002 оны хичээлийн жилд эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг бүтээлчээр ашиглах нийтэд сурталчилах зорилгоор “Эрдэм шинжилгээний бүтээлийн фонд”-ыг байгуулсан. Энэ фонд нь эрдэмтэн багш нарын судалгааны бүтээл, оюутнуудын магистр, бакалаврын дипломын ажил зэрэг судалгааны 400-аад  бүтээлүүдээс бүрдэн жилээс жилд баяжигдаж  байна. Сүүлийн жилүүдэд судалгааны 100 гаруй бүтээлийг  цахим хэлбэрт оруулан ашиглаж байна. Мөн МУИС-ийн Төв номын сангийн цахим санд байгаа 6500 гаруй эрдэм шинжилгээний ажлыг сургуулийн дотоод сүлжээнээс онлайнаар үзэх боломжтой.
МУИС-ийн номын сангийн электрон каталог https:\\ catalog.num.edu.mn
Эрдэнэт сургуулийн  номын сангийн электрон каталог http:\\library.erdenet