Сургалт, оюутны алба

 

Сургуулийн бүх түвшний сургалтын бодлого, төлөвлөлт, хяналтын ажлыг удирдан зохион байгуулах, сургалт эрдэм шинжилгээний ажлын бодлого, чиглэл боловсруулах, холбогдох шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах,

МУИС-ийн Эрдэнэт сургуулийн сургалтын алба нь тус сургуулийн сургалт кредит тогтолцоонд шилжиснээр 1999-2000 оны хичээлийн жилээс сургалтын албаны дарга, 2 мэргэжилтэнтэйгээр үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд өнөөдөр тус алба 19 дахь хичээлийн жилтэйгээ золгож байна. Өнгөрсөн хугацаанд тус албаны мэргэжилтнээр Б.Баярмаа, Д.Лүндэндорж, Б.Гантулга, Б.Болд нар ажиллаж байснаас гадна албаны даргаар хэл шинжлэлийн ухааны доктор, дэд профессор Б.Даваасүрэн  ажиллаж байсан.

2017-2018 оны хичээлийн жилд 4 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Сургалт, оюутны албаны дарга Б.Нарантунгалаг. сургалт, оюутны албаны ажилтан  Н.Мөнх-Өлзий,  Ө.Пүрэвжав,  Б.Гэрэлмаа нар ажиллаж байна.

1. Бүртгэл хариуцсан ажилтан

 - Шинээр элсэгчдийг бүртгэх, гэрээ байгуулах, оюутны хувийн хэргийг бүрдүүлэх, тушаал /шинээр элссэн, үргэжлүүлэн суралцах, шилжилт хөдөлгөөн, улиран суралцах, хасагдах/ бэлдэх,

-   Оюутны  судлуулах хичээлийг зарлан, сонголт хийлгэж, бүртгэлд оролцох,

-   Бусад сургуулиас шилжин ирж буй оюутны материалын бүрдэлтийг шалгаж, Сургалтын албаны эрхлэгчид асуудал оруулах, түвшин тогоох шалгалт авч хичээл сонголт хийлгэх,

-  Оюутны талаарх бүх төрлийн судалгааг гаргах, дэлгэрэнгүй мэдээллийн сан бүрдүүлэх, анги удирдсан куратор багш, ангийн ахлагчдаас шаардлагатай мэдээллийг авч нэгтгэх, баяжуулах, статистик мэдээг хугацаанд нь холбогдох байгууллагад хүргүүлэх,

2. Хөтөлбөр хариуцсан ажилтан

- Төгсөгчдийн бүртгэл хөтлөх

- Төгсөх ангийн оюутны дүнгийн тулгалт хийх, баталгаажуулан дипломын хавсралт бэлтгэх,

Бусад:

- Захиргааны зөвлөлийн хурлаас оюутантай холбоотой гарсан мэдээлэл дамжуулах

- Оюутнуудын дунд явуулж буй аливаа арга хэмжээний зохион байгуулалтанд оролцох, түүнчлэн өөрөө санаачлан зохион байгуулах,

-  Сургалтын албаны бичиг баримтыг зааврын дагуу хөтлөх, хичээлийн жилийн семистр бүрээр үдэж архивт шилжүүлэх,

-Оюутны бие даасан ажлын графикт хяналт тавьж оюутны улсын шалгалтын дүнг курс бүрээр тооцоо хийж байх,

- Өөрийн хариуцсан техник хэрэгслийн ашиглалтын паспортыг тогтмол хөтөлж байх

3. Оюутан хариуцсан ажилтан

-  Багш, оюутан суралцагчдын сэтгэл ханамжийн судалгаа хийх,

-  Оюутанд хувийн төлөвлөгөө зохиоход арга зүй, мэргэжлийн зөвлөгөө өгч, туслалцаа үзүүлэх,

- Сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр, тодорхойлолтуудыг нэгдсэн маягтын дагуу тэнхим, төвүүдээс гаргуулах техник ажиллагаа хариуцах,

- Явцын болон улирлын шалгалтын дүнгийн хуудсыг хэвлэн багш нарт олгох,

- Оюутны сурлагын дүнгийн байдалд дүн шинжилгээ хийх, мэдээлэл бүрдүүлж судалгаа гаргах,

- Явцын болон улирлын шалгалтыг зохион байгуулахад оролцох,

- Оюутны сурлагын дэвтэрийн хөтлөлтөд хяналт тавих,

- Дадлагын холбогдолтой материалыг тэнхим, төвүүдээс бэлтгүүлэн, бүрдүүлэх, судалгаа тооцоо хийх,

-  Суралцагчдын суралцсан хугацааны дүнгийн тодорхойлолтыг Сургалтын албаны эрхлэгчид бэлтгэж өгөх

- Хариуцсан салбарын оюутны голч дүнг улирал бүрээр гарган Сургалтын төлбөр хөнгөлөх журмын дагуу материалыг бүрдүүлэх, Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх,

- Оюутны хичээлийн ирцэнд анхаарал тавьж 1 сараас дээш хичээлээс хөндийрсөн оюутны асуудлыг холбогдох тэнхимд мэдэгдэн арга хэмжээ авах,

- Хэв журмын зөрчил гаргасан оюутны асуудлыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх байнгын завлалтэй хамтран хэлэлцэж шат дараалсан арга хэмжээ авах,

- Оюутан суралцагчдын талаарх статистик мэдээг хугацаанд нь үнэн зөв бэлтгэн холбогдох газарт хүргүүлэх,

- Тухайн жилд суралцах оюутны нэрсийг сонгон судлах кредитийн хамт гарган Санхүүгийн албанд өгөх

- Суралцагчдын сурлагын дүн, сургалтын төлөвлөгөө, хичээлийн тодорхойлолт зэрэг мэдээллийг мэдээллийн баазад оруулах, хадгалалт, хамгаалалтанд нь хяналт тавих \цаасаар байгаа дүнгийн хуудас зэрэг холбогдох баримт бичгийг мөн хариуцна\

-Хичээлийн жилийн улирал бүрийн эцэст тэнхимийн багш, тэнхим, сургуулийн гэсэн ангиллаар шалгалтын дүнг нэгтгэн Сургалтын албаны эрхлэгчид боловсруулалт хийж өгөх

- Сургалтын төрийн сантай оюутны тооцоо хийх

- Оюутны сургалтын төлбөрийн төлөлтийн явцад хяналт тавьж, төвлөрүүлэх ажилд оролцох,

- Сургуулийн захиргаанаас гаргасан тушаал шийдвэрийг оюутанд түгээх

Сургалтын төлбөрийн хөнгөлөлт, тэтгэлэг

- 4 улирал дараалан 3,5 дээш голч оноотой суралцвал сургалтын төлбөрийг 50 хүртэл хувиар

6 улирал дараалан  3,7 дээш голч оноотой суралцсан оюутныг захирлын нэрэмжит тэтгэлэгт оюутнаар өргөмжлөн сургалтын төлбөрийг 25 хувиар

- Оюутны зөвлөлийн дарга, гишүүдийн сургалтын төлбөрийг 20-30 хувиар

- ЭШ-ны хурал болон олимпиадад онцгой амжилт гарган улсад /МУИС-д/ 1,2,3-р байр эзэлсэн буюу тусгай шагнал хүртсэн оюутанд мөнгөн шагнал урамшуулал

Сургалтын албаны үндсэн зорилтууд

       Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр шинээр боловсруулах, шинэчлэх, өөрчлөлт оруулах болон хэрэгжүүлэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангах,  хянах

       Сургалтын агуулга, технологи, арга зүйг МУИС, олон улсын жишигт нийцүүлэн бодлого боловсруулах хэрэгжүүлэх

       Сургалтын чанарыг сайжруулах бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, сургалтын дотоод чанар удирдлагын асуудлыг хариуцан зохицуулах

        Багш бэлтгэх сонгох шалгаруулах, багшийг хөгжүүлэх бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, тэнхимийн эрхлэгч, багшийн ажлыг дүгнэх, багшийн аттестатчилалтай холбоотой харилцааг нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих.

       Сургуулийн ЭШ-ний ажлын чиглэлийг тогтоох, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, сургалт, судалгааны ажлын нэгдлийг хангах

Сургалтын албаны үйл ажиллагаа

Сургалтын үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн дадлагыг хянах, зохион байгуулах

Суралцагчийн багц цагийг тооцох анги дэвшүүлэх

Суралцагчийг шалгалтанд оруулахтай холбоотой харилцааг зохицуулах, шийдвэрлэх хянах

МУИС-ийн дүрэм журамын хүрээнд элсэлт, төгсөлтийн ажлыг зохион байгуулах

Суралцагчийн бие даасан үйл ажиллагааг дэмжих, хичээлээс чөлөөлөх, шалгалт өгөх зэрэг үйл ажиллагааг холбогдох тэнхмүүдтэй хамт-+ран зохион байгуулах

Суралцагчийн шилжилт хөдөлгөөний асуудлыг шийдвэрлэх

Номын сангийн үйлчилгээ, мэдээллийн технологийн үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, хянах

Оюутны байгууллагын үйл ажиллагааг зөвлөн чиглүүлэх